ТА ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ БОЛ

“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” ТӨСЛӨӨР ДАМЖУУЛАН
МОНГОЛД СУУГАА НЭГЭНДЭЭ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

1.

АНУ-д хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхлэх статус бүхий Хеспериан байгууллагын https://store.hesperian.org/mm5/merchant.mvc?Screen=OCST&Action=ADPR&Quantity=1&Attributes=Yes&Store_Code=HB&Product_Code=Local_Solutions линкийг нээнэ.

2.

Уг линк дээр байгаа хандивлагчийн мэдээлэллийг бөглөсний дараа “comment” буюу тусгай тэмдэглэлийн хэсэг дээр Монголд байгаа жорлонг нь өөрчлөх хүний нэр, имейл, утас, фейсбүүк хаяг, жорлон өөрчлөх байршлын хаягийг бичнэ. Латинаар монгол хэлээр бичвэл сайн.

3.

Доорх хүснэгтэд төгрөгөөр заасан жагсаалтаас хандивын хэмжээгээ сонгож, тухайн өдрийн монголбанкны ханшаар хөрвүүлэн бодож америк доллараар шилжүүлнэ.

4.

Хандив хүлээн авсан тухай Хесперианаас явуулсан баримтыг nutgiinshiidel@gmail.com руу явуулах ба ингэхдээ жорлонг нь өөрчлөхөөр тусалж буй хүний зураг, түүнтэй хэрхэн холбоо барих зэргийг тайлбарласан нэмэлт мэдээлэл ирүүлж болно.

5.

Таны хандивыг Хеспериан сан хүлээн авсныхаа дараа Нутгийн Шийдэл ТББ-ын дансанд ирүүлнэ. Харин Нутгийн Шийдэл ТББ нь Мини Шийдэл Хоршоотой хэлцэл хийж таны захиалсан айлын жорлонг өөрчлөх ажлыг гүйцэтгүүлэх болно.

Боломжит хандивын хэмжээ:

Энэ мөнгөнд ямар зардал шингэсэн бэ?

Тайлбар

СОНГОЛТ 1. НУТГИЙН ШИЙДЭЛД ШУУД ХАНДИВЛАХ

Ерөнхий хандив

Та хүссэн хэмжээгээрээ хандиваа илгээж болно.

2020 оны зорилтот ажлыг хийхэд $151,000 доллар шаардлагатай байгаа.

Жорлонгоо Өөрчилье төсөл нь иргэд, ЖДҮ-үүдэд сургалт явуулах, жорлонгийн бизнесийн суурийг тавих мэдээллийн технологийн апп хөгжүүлэх, бага орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцэх бүтээгдэхүүн ба төлбөрийн механизмыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилгаа, боловсрол, үзүүлэн таниулах үйл ажиллагааг хүргэх чиглэлээр таны хандивыг зарцуулах болно.

СОНГОЛТ 2. ТОДОРХОЙ ХЭРЭГЛЭГЧИД ЗОРИУЛЖ ХАНДИВЛАХ

Багц #1
 

960,000

 

(≈ $336)

Биолан симплетт жорлон, жорлонгийн хүргэлт ба суурилуулалт, Тамир био бэлдмэл, нэг багц био уут, санхүүгийн түншийн хувь, гадаад гүйлгээний шимтгэл

p11.png

Жорлонг байшинд, тамбурт, эсхүл тусдаа кабинд суурилуулж болно. Өтгөн, шээс нь тус тусдаа хураагдана. Шээсийг эсхүл канистрт, эсхүл саарал усны байгууламж руу холбоно. Өтгөнийг био уутанд цуглуулж авна. Био ууттай өтгөн рүү үртэс хийх ба, дүүрсэн үед нь TJNR компанид дуудлага өгч ачуулна/УБ хотод/. Бусад газарт цэвэрлэх байгууламж, органик хогт өгч ачуулах ба ийм үйлчилгээ байхгүй газарт модны нүхний хэмжээтэй нүх ухаж булна. Булсан био масс жилийн дараа хөрсөнд бордоошино. Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.facebook.com/commerce/products/2380616395291541/

Багц #2

 

2,418,000

 

(≈ $848)

Монгол гэрийн өвлийн дулаалгатай үүдний тамбур, түүн дотор байрлах Биолан симплетт жорлон, тамбур ба жорлонгийн хүргэлт суурилуулалт, Тамир био бэлдмэл, нэг багц био уут, санхүүгийн түншийн хувь, гадаад гүйлгээний шимтгэл

p21.jpg
p22.jpg

Энэхүү багцад орох шийдэл нь шээсийг тамбурын шалан дор байрлах канистрт цуглуулна. 3-7 хоногт нэг удаа шээсийг асгана.

Багц #3

 

3,562,000

 

(≈ $1250)

Биолан симплетт жорлон, жорлонгийн хүргэлт ба суурилуулалт, саарал усны өвлийн байгууламж, Тамир био бэлдмэл, нэг багц био уут, санхүүгийн түншийн хувь, гадаад гүйлгээний шимтгэл

p32.jpg

энэхүү саарал усны өвлийн систем нь жилийн турш байнга амьдардаг байрлалд тохиромжтой. Намгархаг, мөнх цэвдэгтэй, хөрсний ус дээр байдаг, хадтай газарт тохиромжгүй. 3 шат дамжиж цэвэрлэгдсэн саарал ус нь газрын хөрс рүү нэвчинэ. Бохирыг соруулахгүй.

Багцын дугаар ба хандивын хэмжээ

(төгрөг)

Багц #4

 

2,470,000

 

(≈ $866)

Биолан симплетт жорлон, жорлонгийн хүргэлт ба суурилуулалт, саарал усны зуны байгууламж, жорлонгийн зуны кабин, Тамир био бэлдмэл, нэг багц био уут, санхүүгийн түншийн хувь, гадаад гүйлгээний шимтгэл

p61.jpg
p62.jpg

Энэ багц нь зуслангийн айлууд, аялал жуулчлалын кэмп, малчны зусланд тохиромжтой. Саарал усны систем нь 1 м орчим газрыг ухах боловч, саарал усыг хөрс рүү шууд шингээхгүйгээр 3 шаттай цэвэрлэгээ хийгдсэний дараа хөрсөнд нэвчүүлнэ. Соруулах шаардлагагүй.

Багц #5

 

 

46,600,000

 

(≈ $16,350)

Хагас пассив хаус /6*8м/, хөрсний шинжилгээ, хөрсөнд тохирсон суурь, санхүүгийн түншийн хувь, гадаад гүйлгээний шимтгэл

house1.jpg
house2.jpg

энэхүү багц нь хувийн газартай айлд тохиромжтой. Багцанд барилгын ажил, жорлон, саарал усны байгууламж, агааржуулагч, дулаалга, бүрэн шаталтат зуух, инженерийн хяналт багтдаг.

Хэрэв та хэн нэгний жорлонг өөрчлөхөд тусгайлан төлбөр хийхгүйгээр жорлонгоо өөрчилье үйлсийг бүхэлд нь дэмжихийг хүсвэл Хеспериан байгууллагаар дээрхийн адил дамжуулж болох ба бас Нутгийн Шийдэл ТББ-д шууд хандив тусламжаа илгээж болно.

Манай данс:

Дансны мэдээлэл:

Данс эзэмшигчийн нэр: Local Solutions

Дансны дугаар (Ам.доллар): 3055 030999

Банкны нэр: Капитрон банк
Гүйлгээний утга: Жорлонгоо Өөрчилье төсөлд хандив

(Төгрөг): 3055 020999

  • Twitter
  • Facebook